Бээжин хот дахь сурагч солилцооны хөтөлбөр

Японы олон улсын “Хүүхдийн гар зургийн уралдаан”
November 28, 2018
Дойче Шуле “Хариу нэхээгүй тус” аян
November 30, 2018

Дойче Шуле сургуулийн 10 сурагч БНХАУ-ын нийслэл Бээжин xот дахь

ХБНГУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Герман сургуульд 21 хоногийн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаад ирлээ.

Манай сурагчид Бээжин дахь Герман сургуулийн 7-10-р анги буюу өөрcдийн суралцаж буй ангидаа герман хэлээр суралцаж, хичээл сургалтын ажлаас гадна сагсан бөмбөг, хөл бөмбөг, жудо, шатар болон хөгжмийн дугуйлангуудад хамрагдаж, шинэ найз нөхөдтэй болж, Бээжин хоттой танилцаж 3 долоо хоногийг маш үр дүнтэй сонирхолтой өнгөрүүллээ.

Хөтөлбөрийн төгсгөлд Герман – Монгол сурагчдын хамтарсан соёлын өдөрлөг зохион байгуулж хоёр улсын сурагчид хамтран концерт тоглосон бөгөөд төрөл бүрийн хөгжмийн зэмсгээр тоглон герман дуу дуулж, бүжиг бүжиглэхийн зэрэгцээ манай сурагчид Монгол улсынхаа талаар герман хэлээр сонирхол татахуйц илтгэл тавилаа.

Уг хөтөлбөрийг дэмжин хамтарч ажилласан багш, сурагчид, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.