Сургалтын хөтөлбөр

"Дойче Шуле” сургууль нь бага, дунд, ахлах ангийн боловсролын түвшний агуулыг Монгол улсын боловсролын цөм хөтөлбөр хүрээнд эзэмшүүлэн бага, суурь, бүрэн дунд боловсрол олгоно. Бид Монголын боловсролын стандартыг бүрэн хангаж, суралцагчиддаа герман, англи хос хэлийг эзэмшүүлэхийн зэрэгцээ шинийг бүтээж баталгаатай амьдралын эх үүсвэрийг бий болгох чадваруудыг эзэмшүүлнэ.

Манай сургуулийн хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг нь амьдрах чадварт суралцах хичээлийн хөтөлбөр бөгөөд үүгээрээ бид суралцагчиддаа эрүүл мэндээ хамгаалах, амьдрах ухаанд суралцах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, урлаг спорт, гоо зүйн бүхий л арга хэмжээнд найз нөхөдтэйгээ хамрагдах, хамтран суралцах боломжуудыг нээж өгнө.

Герман хэлний сургалт

Бид герман хэлний сургалтаараа дараах боломжуудыг танд санал болгож байна:

  • Европын хэлний нэгдсэн стандартын түвшинд зөвшөөрөгдсөн герман хэлний сургалтыг эзэмшүүлэнэ.
  • Oлон улсад хүчин төгөлдөр бүхий DSD хөтөлбөрийн хүрээнд герман хэлний Диплом №1,2 (DSD I, DSD II) болон А1, А2 түвшний сертификаттай шалгалтуудыг өгүүлэнэ.
  • Дээрх шалгалтыг өгснөөр ХБНГУ, Австри, Швейцарь улсуудын их дээд сургууль, коллежид хэлний шалгалтгүй элсэх, оюутан болоод цагийн ажлаар хангагдах боломж бүрдэнэ.
  • Герман багштай зуны вакуумжуулсан сургалтанд сайн дураараа хамрагдан герман хэлийг орчинд нь эзэмшүүлэнэ.
  • Cургуульдаа 5-аас дээш жил ажиллаж буй мэргэжлийн ур чадвартай, туршлагатай гадаад, монгол багш нараар хичээл заалгах боломжийг санал болгож байна.
  • ГЕРМАН ХЭЛНИЙ ЗААХ АРГЫН НЭГДЭЛ

Англи хэлний сургалт

Бид англи хэлний сургалтаараа дараах боломжуудыг танд санал болгож байна:

  • Бага ангид Англи хэлний Grape SEED хөтөлбөрийн дагуу сургалт явуулна.
  • Долоо хоногийн 2-3 цагийн хичээлийг гадаад багш заана.
  • Ахлах ангид мэргэжлийн гадаад болон монгол багшаар англи хэлний сургалт явуулах ба TOEFL, IELTS-ийн шалгалтанд бэлтгэнэ.
  • GrapeSEED брошур

Сурагч солилцоо

  • 1 сарын хугацаатай ХБНГУ болон Ази, Европын улсуудын герман сургуульд.
  • 1 сарын хугацаатай ХБНГУ-ын Штутгарт хотын хэлний төвд.
  • 1 жилийн хугацаатай ХБНГУ-ын аль нэг PASCH- сургуульд суралцах боломжуудыг нээж өгнө.