Дойче шуле сургуулийн зорилт

"Дойче Шуле" сургуулийг төгсөгчид “Сурагчид – ирээдүйн түншүүд”, “Монгол-Германы хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэгчид” гэдэг зорилгын төлөө хамтдаа чармайн ажиллана.

"Дойче Шуле" сургуулийг төгсөгчид герман хэлний зохих түвшний мэдлэг, хүмүүжил эзэмших бөгөөд, Германд болон герман хэлтэй Австри, Швейцарь улсад Их, дээд сургууль, коллежид элсэн орох, өөрсдийн сонирхлын дагуу хүссэн тусгай мэргэжлийн сургуульд суралцах боломжийг бүрдүүлнэ.


Герман хэлээс гадна Англи хэлний сургалтын чанарыг эрчимтэй сайжруулж гадаадын их дээд сургуулиудад суралцах суурь боловсрол болон хэлний мэдлэгийг олгоно.

Манай сургуулийг төгссөн хүүхэд бүр эх орондоо шинийг бүтээж, баталгаатай амьдралын эх үүсвэрээ өөрөө бий болгох чадварыг эзэмшинэ.

Дойче шуле сургуулийн хэтийн зорилт

“Excellente Deutsche Auslandschule” буюу “Гадаадад орших Германы шилдэг сургууль” үнэлгээнд хүрэх.

“Дойче Шуле” сургуулийн хамт олны зорилтот үр дүн:
Нийгмийн идэвхтэй иргэн
■ Хүрээлэн буй орчин ба хамт олондоо анхаарал халамжтай
■ Хариуцлага бүхий шийдвэр гаргах чадвартай
■ Өөрийн болон бусдын эрүүл мэнд ба аюулгүй байдлыг хангах чадвартай
■ Өөрийн болон бусдын эрхийг мэдэх, хүндэтгэх чадвартай
Хичээнгүй иргэн
■ Цагаа зөв зохицуулах чадвартай
■ Биеэ дааж болон бусадтай хамтран ажиллах чадвартай
■ Шинэ мэдээ мэдээлэл солилцох, хайж олох, судлах чадвартай
■ Сүүлийн үеийн техник технологи ашиглаж мэддэг, аливааг шинээр сурах эрмэлзэлтэй
Нээлттэй иргэн
■ Өөрийн дотоод ертөнц, үзэл бодлыг зөв илэрхийлж чаддаг, нээлттэй
■ Бусдын үзэл бодлыг хүндэлж, бусдыг сонсох, тэднээс суралцах чадвартай
■ Мэдэхгүй зүйлээ санаа зовохгүй бусдаас асууж чаддаг байх
■ Багаар хамтран ажиллаж, бусадтай зохицох чадвартай байх
■ Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурдтай уялдан 21-р зууны мэдээ мэдээллийн солилцох аргачлалтай танилцаж бичгээр, дүрсээр болон яриагаар ойлгодог байх
Насан туршийн сурах, сургах эрмэлзэлтэй иргэн
■ Өөрийн мэдлэг боловсролд хариуцлагатай хандах
■ Хичээлийн дараах сонгон дугуйланд тогтмол оролцож өөрийгөө хөгжүүлэх
■ Сурсан мэдсэн зүйлээ бусадтай харамгүй хуваалцах чадвартай
■ Өөртөө хэтийн зорилго тавьж түүнд хүрэхийн тулд цагаа зөв зохицуулах чадвартай байх
■ Сурах арга барилаа олж, тогтоон хэрэгжүүлэх
■ Насан туршдаа тасралтгүй боловсрол эзэмших эрмэлзэлтэй байх
Шинийг эрэлхийлэгч
■ Аливаа асуудлыг зөв зохистой шийдэх чадвартай, асуудлыг олон талаас харж дүгнэх чадвартай
■ Байнга шинийг эрэлхийлж, өөрийн дотоод “би”-г тогтмол хөгжүүлэх
■ Буруу зөвийн заагийг мэддэг аливаа зүйлд ёс суртахуунтай хандах