Сургалтын үндсэн зарчим

Бид доорх сургалтын зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна:

  • Суралцах орчин нь нөхөрсөг, сэтгэлзүйн таатай уур амьсгалтай байх ба сурч мэдэх урам зоригийг олгодог байх.
  • Бие даан суралцах мөн бусадтай хамтран ажиллах чадвартай байх.
  • Хүүхэд бүрийн сурах арга барил болон сонирхлыг харгалзан үзэж, тэднийг хүндлэн харьцах.
  • Харьцуулан дүгнэх, эргэцүүлэн бодох, зүйл бүрийн асуудлыг шийдвэрлэх болон өөрийн үзэл бодлыг нээлттэй илэрхийлэх аргачлалыг заах үндсэн дээр төрөл бүрийн шинэ содон сонгон дугуйлан хичээллүүлэх.
  • Сурагчдыг сурч мэдсэн зүйлээ амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай болгох.
  • Өөрийн ажлыг өөрөө дүгнэх, бусдын ажлыг дүгнэх болон багш залруулан алдааг тайлбарлах гэсэн аргачлалаар сурагчдын ажлыг дүгнэх.
  • Сурагчдад заах, сургах хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй байлгаж, тайлбарлах.