Нэмэлт хөтөлбөрүүд

Дойче шуле сургууль санал болгож байна:

  • Төгсөх ангийн сурагчдад гадаадын их дээд сургуулиудын талаарх мэдээлэл болон нарийн мэргэжлээ сонгоход нь зөвлөгөө өгч туслах.
  • Сургуулиа сонгосон тохиолдолд шаардлагатай материал бичиг баримтын бүрдүүлэлт хийхэд зөвлөгөө өгөх.
  • Гадаадын их дээд сургуулиудаас санал болгож буй тэтгэлгүүдийн талаар мэдээлэл олгох.
  • “Хана”-гүй 7 хоног хөтөлбөрийн дагуу хичээлийн жилд нийт 1-2 удаа Олон Улсын Найрамдал Хүүхдийн Зуслан уруу 3-7 хоногоор явж онолын хичээлээс гадна сэтгэн бодох, багаар ажиллах гэх мэт хамт олны харилцаа холбоог сайжруулах зорилгоор амрангаа чэвэр агаарт суралцах болно.
  • Герман болон Англи хэлний давтлага, нэмэлт тусламж өгөх.
  • 11 - 12-р ангийн сурагчдад зориулсан тусгай амралтын хэсэг. Энд ахлах ангийнхан завсарлагааны үеэр дараагийн хичээлээс өмнө сууж амрах, хичээлээ давтах, ном унших болон найз нөхдөөсөө тусламж авахад ашиглаж болно.
  • Уран зураг, жүжгийн мини театр, урлаг судлал гэх мэтчилэн авьяас сонирхлыг хөгжүүлэх сонгон дугуйлан хичээллүүлэх.
  • Сурагчдын удирдлага дор ажиллах сурагчийн зөвлөл.
  • Сурагчид туслах багшийн зөвлөгөөгөөр удирдан найруулах “Дойче шуле”-ийн драма клуб ажиллуулах.
  • Нийгэм, хүрээлэн буй орчиндоо тустай арга хэмжээ, спорт хөтөлбөрүүд болон жилийн турш зохион байгуулагдах төрөл бүрийн баяр наадмуудад идэвхтэй оролцох.