Сонгон, дугуйлан

Сонгон дугуйлан

Дойче шуле сургуулиас санал болгож буй хичээлийн дараах сонгон дугуйланд сурагч бүрийг идэвхтэй оролцож байхыг уриалж байна. Үүний зэрэгцээ сонгон дугуйланг зөв сонгож өөрт хэт их ачаалал өгөхөөс болгоомлох хэрэгтэйг сануулж байна. Хичээлийн жилийн дөрвөн улирал тутам сонгон дугуйлангийн элсэлт явагдах бөгөөд бүртгүүлсэн тохиолдолд эхний 2 удаа явж үзээд таалагдахгүй бол тухайн дугуйлангаас гарч болно. Харин 2-оос дээш удаа явсан тохиолдолд гарах боломжгүй бөгөөд тухайн улирал дуустал цагтаа ирж, идэвхтэй оролцох шаардлагатай. Бүх сонгон дугуйлан долоо хоногт нэг удаа мягмар, лхагва, пүрэв гаригуудад нэг цаг үргэлжлэх болно.

“Хана”-гүй 7 хоног

Хичээлийн жилийн нэг дүгээр улиралд Олон Улсын Найрамдал зусланд “Ханагүй долоо хоног” хөтөлбөрийг зохион байгуулна. Тус хөтөлбөрийн үеэр онолын хичээл заахгүй бөгөөд хүүхдийн сэтгэн бодох чадвар, хамт олны харилцаа, багаар ажиллах чадвар дээр түлхүү анхаарч ажиллана. “Найрамдал”-д байх үеэр урлагийн наадам болох бөгөөд бүх сурагчид анги хамт олноороо оролцож авьяас чадвараа эцэг эх, найзууддаа толилууах юм.

Хичээлийн жилийн альбом бүтээх клуб

Хичээлийн жилийн турш өрнөсөн үйл явдлаар, сурагч хамт олноо дурсах ном боловсруулах ба тухайн номыг жилийн турш сурагчид багшийн тусламжтайгаар бэлтгэж жилийн эцэст сурагч бүрт олгох болно.

"Гёте" театр

3-р улиралд "Гёте" театр театрын бүтээл сургуулийн хамт олон болон эцэг эхчүүдэд нээлттэй тайзан дээр тавигдах болно. Тухайн клубт элссэнээр сонгодог уран зохиолуудтай танилцаж, өөрсдөө жүжиг зохиол бүтээж, найруулж жүжгийн бүтээл тавих болно.

Ном сонирхогчдын клуб

Дэлхийн сонгодог зохиолууд болон сүүлийн үеийн залуучуудын зайлшгүй унших ёстой зохиолуудыг уншиж, дүгнэх, эргэцүүлэн бодох, хоорондоо бодол санаагаа хуваалцах гэсэн үе шаттай уран зохиолын задлан шинжилгээний дугуйлан байх болно.

Уран зургийн дугуйлан

Урлаг судлал болон канвас дээр бүтээлээ туурвиж хичээлийн 4-р улиралд “Дойче шуле” сургуулийн нээлттэй уран зургийн үзэсгэлэн зохион байгуулна.