Элсэлт

Элсэгчдэд өгөх зөвлөгөө


Манай сургуульд суралцахыг хүсвэл:
■ Сургалт хариуцсан захиралтай уулзаж танилцах.
■ Анги даасан багштай уулзаж, сургуулийн суралцах орчинтой танилцах аялал хийнэ.
■ Аман ярилцлаганд орох.
■ Сурагчийн анкет бөглөх.
■ Бөглөсөн анкетийн дагуу санхүүгийн албатай гэрээ хийнэ.

Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
■ Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
■ Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
■ Цээж зураг – 2%

Тус сургуульд сурагч шинээр элсүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна:

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Тухайн хичээлийн жилийн 3-р улиралд бэлтгэл бүлэгт элсэлт авна.
1.2 Хичээлийн жилийн туршид бусад ангиуддаа нэмэлт элсэлт авна.
1.3 Бэлтгэл бүлэгт элсэгчдийг 3-р сарын 1-ээс бүртгэнэ.
1.4 Элсэхийг хүсэгчид зарласан хугацаанд 2% цээж зураг, төрсний гэрчилгээтэй ирж сургалтын менежерт бүртгүүлнэ.
1.5 Бэлтгэл бүлэгт элсэгчид болон нэмэлтээр элсэж буй сурагчид сургуулийн захиргаатай гэрээ хийсний үндсэн дээр сургуульд орох болзлоо хангана.

Хоёр. Бэлтгэл бүлэг

2.1 Нэг бүлэгт 15-20 сурагч хамрагдах ба заах багш нарыг сургуулийн захиргаа томилно.
2.2 Томилогдсон багш нарын хичээлийн хөтөлбөр, цагийн хуваарь, эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмжийг БАЗАН (Бага Ангийн Заах Аргын Нэгдэл)-ийн багш нартай хамтран боловсруулж батлуулна.
2.3 Бэлтгэл бүлгийн хичээлийн явц, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарт БАЗАН (Бага Ангийн Заах Аргын Нэгдэл)-ийн ахлагч үнэлгээ өгөх бөгөөд сургалтын менежер өдөр тутмын удирдлагаар ханган хяналт тавьж ажиллана.


Гурав. Гэрээ байгуулах тухай

3.1 Шинээр элсэгчдийн эцэг эх, асран хамгаалагчид сурагчдын хувийн хэрэг, төрсний гэрчилгээ, 2% цээж зургийг авчран гэрээ хийнэ.
3.2 Гэрээний дагуу сургалтын төлбөрийг 2 хувааж төлөх бөгөөд хичээлийн жилийн бэлтгэл үйл ажиллагаатай холбогдуулан төлбөрийн 50%-ийн урьдчилгааг жил бүрийн 05-р сарын 31-ний дотор төлнө.
3.3 Сургалтын төлбөрийн үлдэгдэл 50%-ийг 08-р сарын 31-ний дотор бүрэн төлнө.
3.4 Шинээр элсэж буй сурагчдын сургалтын төлбөр: 1-5-р анги -4,500,000 төгрөг, 6-9-р анги 5,000,000 төгрөг, 10-12-р анги-5,500,000 төгрөг


Сургалтын төлбөр
DEUTSCHE PAYMENT