Сургуулийн 15 жилийн амжилтууд

Герман хэлний DSDII /Диплом №2/-г 85 сурагч, DSDI /Диплом №1/-г 203 сурагч, А2 түвшний сертификатыг 95 сурагч, А1 түвшний сертификатыг 84 сурагч авсан нь шалгалтанд хамрагдсан сурагчдын 70%-86% -г эзэлж байсан бөгөөд DSDI /Диплом №1/-ын шалгалт өгсөн сурагчид 100% дипломоо гардан авсан байна.

Гоц авъяастай сурагчдыг хамруулдаг DAAD-ын тэтгэлэгт хөтөлбөрт 13 төгсөгч хамрагдан ХБНГУ-ын Засгийн Газрын 100%-ын тэтгэлэгтэй Герман улсад суралцаж байгаа ба нийт төгсөгчдийн 48,3% нь ХБНГУ, АНУ, Швейцарь, Австри, Англи, Солонгос зэрэг орнуудад суралцдаг.

Герман хэл дээр зохиогддог “ Номын үнэг” мэтгэлцээний тэмцээнд 6 сурагч улсдаа тэргүүн байр эзлэн олон улсын уралдаанд оролцсоноос сурагч Н.Номин-Эрдэнэ Москвад болсон Олон Улсын уралдаанд тэргүүн байр эзлэн “ГРАН-ПРИ” шагнал хүртсэн.

Герман хэл судалдаг ЕБС-дын дунд зохиогддог герман хэлний илтгэлийн /PAD/ уралдаанд 4 сурагч тэргүүн байр эзлэн Герман оронтой танилцах аялал хийсэн.

Англи хэл, хими, дурслэх урлаг, технологи, газарзүй, нийгмийн ухаан, монгол хэл, сэтгэх чавдар, түүхийн хичээлүүдийн улс, хот, дүүргийн төрөлжсөн олимпиадуудаас багш, сурагчид сурагч 61 алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

Манай сурагчид улс, хот, дүүргийн “Урлагийн наадам”-аас алт, мөнгө, хүрэл медаль, “Бишгүүрийн улсын уралдаан”,-ы “Улсын хошой аварга”, “Шилдэг тоглогч”, “Шилдэг хамтлаг” шагнал, Сүхбаатар дүүргийн “Сорил”, “Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн”,-ий бага, дунд насны ангилалд алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн байна.

Сүүлийн 5 жил төгсөгчдийн ЭЕШ-ын оноогоо тогтмол ахиулан амжилтаа ахиулсаар байна.

Сурагч солилцооны хөтөлбөр, зуны вакуумжуулсан сургалтанд 253 сурагч хамрагдсан. Манай сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг багш нарын бүтээлч, гар нийлсэн, чадварлаг хамт олон удирдан явуулдаг.

Сүүлийн 5 жилийн сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд сурагчдын тооны жил тутмын өсөлт онцгой нөлөөлж амралтын талбай, номын сан, байгалийн ухаан, мэдээлэлзүй, түүх, англи хэл, герман хэл, технологи, хөгжмийн хичээлүүдийн кабинет, өдөр өнжүүлэх бүлгийн танхим зэргийг шинэчлэн тохижуулж сургалт хүмүүжлийг явуулж байна.