top of page
_DSC0338.jpg
Захирлын мэндчилгээ,​
  

       Дойче Шуле буюу Герман сургууль нь Герман, Англи хэлний сургалттай ерөнхий боловсролын сургууль юм. Манай  сургуулийн хамт олон  сурагч бүрийг насан туршдаа тасралтгүй суралцах чавдартай, өөрийн суралцах үйл ажллагаандаа  хариуцлагатай ханддаг, ухамсартай, нийгмийн идэвхтэй иргэн болгохын төлөө ажиллаж байна.     

  

        Бид  ХБНГУ-ын Хилийн Чанад дахь ЕБ-ын асуудал эрхэлсэн Төв Газартай хамтран  үйл ажиллагаа явуулж буй гадаадын түнш сургуулиудын нэг бөгөөд “Ерөнхий боловсрол-Ирээдүйн түнш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж  байгаа PASCH (Schulen: Partner Der Zukunft) сургууль билээ. Үүний зэрэгцээ Дойче Шуле сургууль нь ХБНГУ-д сурч, ажиллахад шаардагддаг Герман хэлний түвшин тогтоох шалгалт болох  Диплом №1 болон 2-ийн Монгол дахь албан ёсны шалгалтын төв сургууль болсон юм. Дээрх амжилтуудыг манай баг, хамт олон 3 жил хүрэхгүй хугацаанд гаргаж чадсан нь бахархууштай юм.

 

        Үүний зэрэгцээ 2019-2020 оны хичээлийн жилд Герман хэл төдийгүй Англи хэлний сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгынхоо хүрээнд Их Британи улсын Окфордын Их Сургууль, Оксфорд Юниверсити Пресс-ийн эрхлэн гаргадаг Англи хэлний Oxford ELT хөтөлбөрийг Монголд 1-12-р ангиуддаа цогцоор нь нэвтрүүлсэн анхны сургууль юм.

             Нийт сурагчиддаа өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө эрдмийн их аяндаа багш, сурган хүмүүжүүлэгчдийнхээ хамтаар хичээл зүтгэл гарган амжилттай суралцахыг  хүсье.   

 

“Хэлтэй  бол жигүүртэй” 



Хүндэтгэсэн,

Д.Жавзмаа

Ерөнхий Боловсролын Дойче Шуле сургуулийн захирал
 

ZFA%20logo%20(1)_edited.png
DSD%20logo%20(1)_edited.png
Schulen_lr8k0t.png
kmk%20%20logo_edited.png
oup_logo.svg_.png
БИДНИЙ ХЭТИЙН ТӨЛӨВ
37302607290_b3c89be062_o.jpg

Ерөнхий Боловсролын Дойче Шуле сургууль нь насан туршдаа бие даан тасралтгүй суралцан, хөгжих чадвартай суралцагчдыг төлөвшүүлэх, “СУРАГЧДАА СОНСДОГ БАГШ - СУРГАЛТЫН ЭЕРЭГ” орчинг бүрдүүлэх зорилготой.

Сурагчдад чиглэсэн бидний зорилт нь:

  • Монгол хэл, соёлоороо бахархдаг

  • Герман, Англи хэлийг чанартай эзэмшсэн,

  • Дэлхий нийтийн түүх, соёлын мэдлэгтэй,

  • Даяаршсан хүсэл зорилготой ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛ ИРГЭНИЙГ бэлтгэхэд оршино.

Бид сурагчиддаа олон талт сэтгэлгээг хөгжүүлж, бусдыг хүндэтгэдэг, өөрийн үзэл бодолдоо үнэнч, нийгмийн идэвхтэй иргэн болоход нь урам зориг өгч, чиглүүлэх бодлогын хүрээнд ажилладаг билээ.

БИДНИЙ ТҮҮХ
36891448433_960af70d9f_b.jpg

2002 онд үүсгэн байгуулагдаж, 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль нь 2019 оны хичээлийн жилийн эхэнд Герман хэлний сургалттай сургуулиудын хамгийн дээд амжилт болох ХБНГУ-аас хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй түнш сургуулиудын нэг PASCH (Schulen: Partner Der Zukunft) болсон билээ. Үүний зэрэгцээ Дойче Шуле сургууль нь ХБНГУ-д сурч, ажиллахад шаардагддаг Герман хэлний түвшин тогтоох шалгалт болох  Диплом №1 болон 2-ийн Монгол дахь албан ёсны шалгалтын төв сургууль юм.

bottom of page